Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Хөл хорихгүй бол эхний тунгийн үр дүн талаар болох судалгаа гарсан учир дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд 15 хоногийн турш хөл хорио тогтооно. Хөл хорьсонтой холбогдуулж, иргэн бүрт /Монгол улсын 3.3 сая иргэн/ 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
Оюутолгойтой холбоотой Дубайн гэрээг цуцлах маргаан олон улсын шүүх дээр явж байгаа. Эхний маргаан дээр ялсан. Татвартай холбоотой саналыг Оюутолгойн тал хүлээн аваад гурван удаагийн гүйлгээгээр 1 их наяд, 26 тэрбум төгрөг төрийн санд орж ирсэн. Энэ мөнгийг Монгол улсын хүн амын 3.3 сая хүнд хуваан, нэг хүнд 300 мянган төгрөг олгох боломж бүрдлээ.
Энэ хөл хорио хамгийн сүүлийнх байгаасай гэж хүсэж байна. Иргэдтэйгээ хамт хамгийн сүүлийнх байхаар ажиллаж байна.
Вакцины гэрээ, хэлэлцээр бүрэн дууссан. Одоо татан авалт үлдээд байна.
Тавдугаар сарын 1 гэхэд Монгол улс агаарын хилээ нээнэ. Нэгд, хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүсийг оруулна. Хоёрт, Хөшигийн хөндийг бид хилээ нээснээс хоёр сарын дараа нээх гэрээтэй. Долдугаар сарын 1 гэхэд Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал нээгдэнэ.
Шинэ Засгийн газар байгуулагдаад 100 ч хоноогүй байгааг хүмүүс анзаарахгүй байх шиг байна. Удахгүй бид Баялгийн сангийн тухай хуулийг батална. "Эрдэнэт" үйлдвэрийг ХХБ авсан бол ямар байх байсан бол? Үүнийг ямар ч Засгийн газар дэмжихгүй байсан байх.
Улс төржиж болно. Ковид болон вакцинаар бүү улстөржөөрэй гэж хүсэж байна. Ковидгүй зуныг хамтдаа угтацгаая.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Хөл хорионы үеэр иргэн бүрт 300 мянган төгрөг олгоно. Өнөөдрөөс иргэдийн данс руу олгож эхэлнэ. Хүүхдэд ч олгоно. Хүүхдийн мөнгөний данс, тэтгэврийн данс, 1072 хувьцаа эзэмшдэг зэрэг бүртгэлтэй данс руу нь ороод явна. Харин дансгүй иргэдийг дансжуулна. Бэлэн мөнгө тарааснаар инфляцийг өсгөхгүй байх дээр Засгийн газар болон Монголбанк ажиллана. Сарниулах ажил хийгдэж таарна.
Пфайзерын нийлүүлэлтэд санаа зовох хэрэггүй. Зорилтот бүлгийн хүмүүсийн тооноос хэд дахин их Пфайзер орж ирнэ.
Шадар сайд С.Амарсайхан:
-Өмнө нь үйлчилж байсан шиг 15 чиглэлийн байгууллага хэвийн ажиллана. Өмнөх журмууд хэвээр үйлчилнэ. Өөрчлөхөөр бол урьдчилан мэдэгдэнэ. Улаанбаатар хотын нэг сая иргэнд тавдугаар сарын 1 гэхэд нэгдүгээр тунг, 50 хувьд нь хоёрдугаар тунг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Нас баралт нэмэгдэж байгаа. Ялангуяа, ахмад настнууд өвчлөх магадлал өндөр байгаа. Өнөөдрийн байдлаар 568 мянган иргэн нэгдүгээр тунгаа хийлгээд байна. Нэгдүгээр тунгаа тариулсан 736 иргэн халдвар авсан. Тэдний 80 хувь нь 14 хоногтоо халдвар авсан байсан.
Хоёрдугаар тунгийн төлөвлөгөө гарсан. Эхний тунгаа Синопак хийлгэсэн бол хоёр дахь дээр мөн адил вакцин хийнэ. Нэг, хоёр өдрийн нааш цааш хугацаа хөдөлж болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
duugui
Вакцинжуулалт зогсоох шаардлагатай байсан юм уу.