СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-08

НОК: Албан байгууллага, хамт олны дунд халдвар бүртгэгдсэн бол бүгд гэрийн тусгаарлалтад шилжих шаардлагагүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

УОК-оос цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Энэ удаагийн мэдээллээр албан байгууллага хамт олны дунд халдвар гарсан бол хэрхэн арга хэмжээ авах талаар зөвлөгөөг хүргэлээ.

НОК-ын ажиллагааны багийн дарга Б.Одгэрэл

-Албан байгууллагуудад халдварын тохиолдол ихээр гарч байна. Хамт олон дунд чинь халдвар бүртгэгдсэн тохиолдолд айж сандрах зүйлгүй, халдвар хамгааллын дэглэмээ илүү сайжруулах шаардлагатай. Тухайн халдвар авсан иргэнийг гэрт нь эсвэл хүн багатай газар луу явуулж хязгаарлах хэрэгтэй.

Шуурхай штабаас халдвар авсан иргэнтэй холбогдож, асуумж судалгаа болон ойрын хавьтлын мэдээллийг тодруулна. Асуумж судалгаанаас хамгийн эрсдэл өндөртэй ойрын хавьтлыг илрүүлж программд оруулна. Тиймээс Албан байгууллага, тасаг нэгж, хамт олноороо тусгаарлагдаж, хөл хорионд орох шаардлагагүй. Хэвийн ажиллаж, амьдарч болно. Гэрийн ажиглалтад орох шаардлагатай иргэд рүү өрхийн эрүүд мэндийн төвөөс нь залгаж мэдэгдэх болно.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.