Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14:00 цагаас эхэлнэ. Улсын Онцгой Комисс хөл хорио тогтоох эсэх талаар Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн өнөөдөр хуралдсан байна. Улмаар хуралдаанаас гаргасан саналыг Засгийн газарт өргөн барих юм.
УОК-ын цахим хуралдаанаас энэ сарын 10-наас 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох, эсвэл тав хоногийн хөл хорио тогтоох гэсэн санал бас гарсан байна. Эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ.
Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан:
-Засгийн газар, Улсын онцгой иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Засгийн газраас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн хоёр сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тав хоног гэдэг бол өөрийгөө хулхидсан явуургүй арга хэмжээ