СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хууль зөрчсөн үдэшлэгт 5,000 гаруй хүн оролцож, үймээн самуун гаргажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Аризона мужийн Финикс хотын ойролцоо Тонто үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хууль бус үдэшлэг зохион байгуулжээ. Уг үдэшлэгт 5,000 гаруй зочин уригдсан бөгөөд олон тооны зөрчил, үймээн самуун гарч, нэг хүн яаралтай түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн байна.

АНУ-ын ой хамгаалах газрын Facebook хуудсанд бичсэнээр ойн хамгаалагчид олон мянган хүн нэг дор хууль бусаар цугласан байсныг хяналт шалгалтын үеэр илрүүлсэн гэжээ. . Уг нь дээд тал нь 75 хүнийг нэр дор цуглаж, ойд буудаллахыг зөвшөөрдөг ажээ.

Тонто үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь АНУ-д хэмжээгээрээ долдугаарт ордог ба 2,9 сая акр талбайг эзэлдэг байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.