УИХ-ын өнөөдрийн /2021.04.08/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дөнгөж сая Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай 2021 оны УИХ-ын 31 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Бямбацогт хоёрын дунд ширүүхэн маргаан өрнөсөн юм.
Хэлэлцэж буй асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой, холбоогүй гэх маргаан бүр ширүүсэж, хувь хүн уруу дайрсан маргаан ч өрнөөд амжив.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: МАН 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчтэй болно гээд байсан. Үүнээс хойш дайрч доромжлох, хүчээр шийдэх асуудал гаарч байна. Та нар одоо боль. Бүх юмыг дайрч, булааж, дарангуйлж чадахгүй шүү. Одоо бүр Цэцийн гишүүн уруу дайрч эхэллээ. Би МАНАН-г устгая гэдэг зүйл дээр хамтрах гэсэн чинь танайд МАНАН байна аа.
Энэ С.Бямбацогт гэдэг хүүхэд. Ц.Элбэгдоржийн гэрт л байдаг байсан. Бие даасан шүүгчтэй холбоотой зүйлийг аягүй бол С.Бямбацогт завхруулах юм шиг байна. Танай 62 дотор арай хуулийн мэдлэгтэй, шударга хүн байгааг мэдэж байна.
Гэтэл энэ МАНАН-гийн нөхрийг толгойлуулаад тавьчих юм. Энэ хүнээр толгойлуулаад дахин МАНАН-гийн шүүхийг байгуулах гэж суугаагүй. С.Бямбацогт оо, чи ёс зүйн хувьд нэрээ татчих хэрэгтэй шүү дээ. Тэгээд хуулийн дагуу л хийнэ гээд байх юм, ингэж хийх юм уу С.Бямбацогт оо. Энэ Монгол Улс болохоос биш Монгол Ардын Намын Улс биш шүү" гэсэн юм.
Түүний хариуд УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Баярлалаа, яах вэ би 2012-2016 онд бүлгийн дарга байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Н.Алтанхуягийг бүлгийн даргынхаа хувьд ажлаа хийж огцруулсан. Энд л их өширхдөг юм шиг байгаа юм. Та битгий өширх, одоо настай хүн шүү дээ. Би хуулиа бариад л ажиллаад байдаг юм. Би танд тайлбарлаагүй, ард түмэндээ тайлбарлаж байна. Таньтай яриагүй байна.
Ганц Н.Алтанхуяг хамар доороо хагархайтай юм биш, надад ч бас байдаг. Хуулийн дагуу ирсэн бичгийн дагуу хууль журмаараа хэлэлцээд явж байна. Хууль ярихгүй улс төржиж болохгүй. Бид тангараг өргөсөн. Хаа хамаагүй юм ярьж болохгүй.
Н.Алтанхуяг өөрийгөө хөөрхөн гээд бодчихсон. Ард түмэн хайртай гэж боддог юм шиг байгаа юм. Шоучин, улс төрждөг хүн шүү дээ. Хууль судалж, хуулиар сурчихаад надтай ярь. Бүх юмыг заана, ухаантай гэж бодчихсон. Хэлсэн зүйлд чинь хариу барина шүү. Тийм мундаг ухаантай байсан юм бол Ерөнхий сайд байхдаа яагаад эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн юм. Х.Баттулгыг дагаж явж хамаг юмаа цайруулчхаад одоо нэг л их ариухан амьтан” хэмээн маргаан хурцдаж, УИХ-ын дарга дэг сахиулахаар хэдэнтээ алх цохив.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бямбацогт хамраа сөхчихсөн юм .чамайг ховдоос булхианаар мөнгө тарааж гарсан гээд экс.сайд цогзолмаа лайваар цоллоод байсан.чи ч нэх шудрага амьтан биш шүүдээ.чиний дээр их хурал үндсэн хуулийн цэц.хөх тэнгэр байдаг шүү
Алтанхуяг Жонкуу нарыг улс төрөөс холдуулж бөгс ухдаг ажилыг нь хийлгэ.Улс төр эд нарын хийдэг ажил биш.
Энэ нөхөр нэг их тодорсон үнэнч дүр эсэгсэн хүн байхиймаа. Өөрөө EС байхдаа их л пижигнүүлсэн дээ.