АНУ-ын Умард Каролинагийн иргэн Ронни Лонг хилс хэрэгт гүтгэгдэн амьдралынхаа 44 жилийг хорих газарт өнгөрөөжээ. 2020 оны 12 дугаар сард түүнийг гэм буруугүй бөгөөд хилс хэргээр гүтгэгдсэн гэдгийг шүүх тогтоож, хэргийг нь цагаатгаж сулласан байна. Суллагдсаныхаа дараа Ронни Лонг гэм зэмгүй байсан ч шоронд өнгөрөөсөн 44 жилийнхээ нөхөн төлбөрт 750,000 ам.доллар авахаар болжээ. Гэвч тэрээр өнгөрсөн амьдрал нь үүнээс ч илүү үнэ цэнэтэй байсан гэж үзэн, шүүхэд заргалдахаар төлөвлөжээ.
Өнгөт арьст иргэнийг 1976 онд цагаан арьст эмэгтэйг хүчирхийлж, дээрэмдсэн хэрэгт буруутган цагаан арьст шүүгч нараас бүрдсэн баг бүх насаар нь хорих ял оноосон байна. Лонг гэм буруугүй гэдгээ удаа дараа батлан давж заалдах шатны шүүхэд хандсаар байсан бөгөөд тухайн үед түүний хэргийг шүүхдээ нотлох баримтыг дутуу шалгаж, хөнгөн хандсан гэж үзжээ.
65 насандаа хорих газраас суллагдсан тэрээр нөхөн төлбөртөө 750,000 ам.долларыг авахаар болсон нь шударга бус явдал гэж мэдэгдсэн. Хилс хэрэгт гүтгэгдэн хоригдсон жил тус бүрийг 50,000 ам.доллараар тооцохыг хүсчээ. Лонг эцэг эхээ нас барахад ч хоригдож байсан бөгөөд түүний залуу, идэр насны бүх амьдрал торны цаана өнгөрсөн юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.