СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-08

Ц.Ганзориг: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын төлбөрийг төр даахаар болсон

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

УОК-ын шуурхай штабын дарга Ц. Ганзориг "Тухайн иргэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болчихлоо гэсэн хүсэлт гаргах юм бол тусгаарлах байрны төлбөрийг төлсөн тохиолдолд тусгаарлах байранд байлгах зохицуулалт шинээр орж ирсэн" талаар өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Ц.Ганзориг дарга өчигдөр шуурхай штабын мэдээллийн үеэр ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлана гэж мэдээлсэн нь эрүүл мэндийн тухай хуультай зөрчилдсөн тул хүлцэл өчиж залруулага хийлээ.

Ц.Ганзориг: "Тусгаарлан ажиглах түр журмын 2.1 дээр коронавирусийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хоног тусгаарлан ажиглана гэсэн заалт маань "Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4.4 дэх заалт болох Нийгмийн эрүүл мэндийн ажиллагаа, арга хэмжээ, " гэсэн хуулийн заалттай. Та бүхнээс хүлцэл өчье." гэв.

Тиймээс коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал эсвэл тухайн хүний хүсэлтийг харгалзан тусгаарлах байранд байрлах долоо хоногийн төлбөрийг төр хариуцахаар болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.83

Хаха эргүү малууд эртхэн ухаарсан нь их юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.