СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайландын агуйд дөрвөн хоног гацсан ламыг аварчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Тайландын хойд хэсэгт орших агуй дотор үерийн уснаас болж дөрвөн өдрийн турш гацсан Буддын шашны ламыг шумбагчид амжилттай авран хамгаалсан гэж орон нутгийн албан тушаалтан мэдээлжээ.

46 настай Пра Манас нь өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Фитсанулок мужийн Там Фра Сай Нгам агуйд бясалгал хийхээр оржээ.

Борооны дараа Пра Манас эргэж ирээгүйг анзаарсан тосгоныхон орон нутгийн удирдлагад дуудлага өгч, мэдэгдсэн байна. Ингээд түүний гацсан агуйн гадаа эмч, шумбагч, бусад мэргэжилтнүүд зэрэг олон зуун аврах ажилтнууд цугларчээ.

Энэхүү явдал нь тус улсад 2018 онд гарсан ижил төстэй хэргийг санагдуулж байгаа юм. Тайландын нэгэн өсвөр үеийн хөлбөмбөгийн баг Чианг Рай мужийн агуй дотор хоёр долоо хоног гаруй хугацаанд гацсан билээ. Тэднийг аврахаар Тайландын тэнгисийн цэргийн алба хаагчид, олон улсын шумбах баг ба олон зуун хүн тусламж үзүүлэн ажиллаж, 12 хөвгүүн болон тэдний дасгалжуулагчийг амжилттай аварсан юм.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.