Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.
Уг тогтоолын төсөлд: Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд гурав хүртэл жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй 200 тэрбум төгрөгийн зээлийг ноолуурын салбарт, 70 тэрбум төгрөгийн зээлийг ноосны салбарт олгох, дахин санхүүжүүлэх.
Дахин санхүүжилтэд зориулан олгох зээлийн хэмжээ:
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд төрийн албан хаагчийн болон сурагчийн дүрэмт хувцасны ноосон даавуу, драп болон сүлжмэл эдлэлийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх асуудлыг тусгасан байна.
Ноос, ноолуурын салбарт олгох зээлийн тухайд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд олгогдох ажээ.
Уг тогтоолын төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хэчнээн хэмжээний зээлийн хэрэгцээ, шаардлага байгаа талаар болон ченжүүдэд зээл очихгүй байх ямар зохицуулалт хийж байгааг тодруулсан юм.
Ийнхүү Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 84.6 хувийн саналаар батлав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.