СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Италийн зоогийн газрын эзэд цагдаа нартай мөргөлджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Италийн зоогийн газрын эзэд болон бусад бизнес эрхлэгчид цар тахлын улмаас тэдний үйл ажиллагааг хэдэн долоо хоногийн турш зогсоосныг эсэргүүцэж, Ром хотын Парламентын ордны гадна цагдаа нартай мөргөлджээ.

Мөргөлдөөний үеэр нэг офицер гэмтсэн гэж "LaPresse" агентлаг мэдээлсэн юм. Албаныхан эсэргүүцлийн жагсаалд оролцсон долоон хүнийг саатуулсан байна.

. Тэд мөн утаат гранат болон бусад зүйлийг шидэж байсан аж.

Олон зуун жагсагчийн дунд гадаа зах дээр ажилладаг хүмүүс, фитнес төв болон зоогийн газрын эзэд байсан аж. Тус улсад фитнес төв, спорт заалнууд сүүлийн хэдэн сарын турш хаалттай байгаа юм.

Италид энэ сарыг дуустал зоогийн газар, баар, кафед сууж үйлчлүүлэхийг хориглоод байгаа бөгөөд энэ хязгаарлалт цаашид үргэлжлэх магадлалтай. Хоолны газрууд зөвхөн авч явах болон хүргэх үйлчилгээг зөвшөөрч байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.