Бразил улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш анх удаа хоногт 4,200 орчим хүн цар тахалтай холбоотой шалтгаанаар амь насаа алдсан тохиолдол бүртгэгджээ. Халдвараар нас барах тохиолдол эрс нэмэгдсэний дээр мутацид орж хувирсан коронавирусийн хувилбар тархалтыг хурдасгаж байна гэж үзжээ.
Тус улсын эмнэлгүүд хэдийнээ ачааллаа дийлэхээ больсон ба зарим хотуудад эмчилгээгээ хүлээж байгаа иргэд эмчилгээ авч чадаагүйн улмаас эндэж байна. Бразилд коронавирусээр 13 сая гаруй хүн халдварлаж, 340,000 орчим иргэн нас барсан тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт орж байна.
Улс оронд халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа ч Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болзонаро хорио цээр, хөл хорионы дэглэм тогтоохыг эсэргүүцсэн хэвээр байгаа юм. Хэрэв хорио цээр тавибал эдийн засаг дахин сэргэх аргагүйгээр сүйрнэ гэж Ерөнхийлөгч сэрэмжилсээр байна.
Мягмар гарагт тэрээр хөл хорьж, тусгаарлах нь жингийн илүүдэлтэй болгох, сэтгэл санаагаар унагах болон ажилгүйдлыг өсгөх сөрөг талтай хэмээн шүүмжилжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.