Хүнсний талонд өнгөрсөн гуравдугаар сард 233.6 мянган хүн хамрагдсан. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байна.
Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд хүнсний талоны картыг пин коджуулж эхэлсэн.
Ирэх тавдугаар сарын 5-н хүртэл хүнсний талоны картыг пин коджуулах ажил үргэлжилнэ.
Ингэснээр иргэн зөвхөн гэрээт хүнсний дэлгүүрээр буюу улсын хэмжээнд тендерт ялсан 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсныг болиулж, улсын хэмжээнд НӨАТ баримт олгодог 235 мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна. Хяналт, дата судалгаа, тайлан цахим хэлбэрт шилжинэ. Шийдвэр гаргах түвшинд дата мэдээлэлд суурилсан илүү оновчтой шийдлүүд бий болно.
Шинэчлэлийн хүрээнд ХНХЯ, Гааль татвар санхүү мэдээлэл, технологийн төв, Төрийн банк, ҮСХ, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, ЖиЭс1Монгол ТББ зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.
Хүүхдэд-8000 том хүнд-16000 мянган төгрөгийн хүнс авах эрх олгодог. 10 нэр төрлийн бүтээгдэхүүн байдаг. Нийт талон олгож байгаа иргэдийн 49 хувь нь хүүхэд.
Цаасан карт олгодог байсныг 2021.01 сараас 100 хувь цахим картаар үзүүлдэг болсон. Энэ цахим картаараа ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдэд уншдаг болгохын тулд пин коджуулж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайхан байна
Zvgeer sugalaani barimt ogdog delgvvr n ogod bhiin hajuud n noatiin barim ogdog delgvvr bgad bhad