СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шри Ланкын гоо бүсгүй нөхрөөсөө салсан тул титмийг нь булааж, гэмтээжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Шри Ланкын гоо бүсгүйн үндэсний хэмжээний хамгийн том тэмцээн өнгөрсөн ням гарагт болж, телевизээр шууд дамжуулжээ. Уг тэмцээнд гоо бүсгүй Пушпика де Силва ялж "Шри Ланка улсын гоо бүсгүй" цолыг хүртэж, дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд улсаа төлөөлөх хүндэт эрхийг гардан, ялагчийн титэм зүүсэн байна. Гэвч титмээ зүүгээд хэдхэн секунд болсны дараа түүнийг гэр бүлээсээ салсан учир ялагч байх ёсгүй гэж үзэн титмийг нь булаан авч, дараагийн гоо бүсгүйд шилжүүлжээ.

Титэм гардуулж байсан 2019 оны Шри Ланкын гоо бүсгүй Кэролин Жюри хатагтай де Силвагийн толгойноос титмийг нь булааж авснаас хөнгөн бэртэл авч эмнэлэгт хандсан байна. Кэролин Жюри тайзан дээр үзэгчдийн өмнө тайлбар хэлэхдээ улсыг төлөөлж буй гоо бүсгүй "гэрлэсэн байх ёстой, гэр бүлээсээ салсан хүн уг титмийг зүүх ёсгүй тул хоёрдугаар байранд орсон бүсгүйд титмийг шилжүүлнэ" гэж мэдэгджээ.

Гэвч.

Ялагч болсон ч нөхрөөсөө салсан шалтгаанаар титмээ булаалгасан гоо бүсгүй хувийн Facebook хуудсандаа титмийг нь хүчээр авсны дараа толгой нь өвдөж эмнэлэгт очсон тухайгаа бичжээ. Мөн учир шалтгаангүй үйлдэл хийж, доромжлон гутаасан хүмүүсийн эсрэг хуулийн дагуу гомдол гаргаж шүүхэд зарга үүсгэхээ мэдэгджээ. "Надтай ижил хүүхдээ ганцаараа өсгөж зовж байгаа олон ээж манай улсад бий, энэ титэм тэдгээр ганц бие ээжүүдэд зориулагдсан" гэжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.