Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо ойрын өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ойрын хавьтлаар тусгаарлагдаж буй иргэний тоо ихэссэн тул Улсын онцгой комиссын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт оруулжээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг хүргэлээ.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэн тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдах хүсэлт гаргаж, төлбөрөө төлбөл долоо хоног тусгаарлахаар болсон.
Мөн батлагдсан тохиолдлыг эмчилж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг өмнө нь 14 хоног тусгаарладаг байсан бол уг өөрчлөлтийн дагуу долоо хоног тусгаарлана.
Түүнчлэн гадаад улсаас тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд долоо хоног тусгаарлах явцад 3, 6 дахь хоногт нь PCR шинжилгээ авч, хариу сөрөг гарвал тусгаарлалтаас гаргахаар шийдвэрлэсэн билээ. Гэхдээ эдгээр иргэн тусгаарлан ажиглах байрнаас гарсан ч гэрийн ажиглалтад долоо хоног байх учиртайг хурандаа Ц.Ганзориг тодотголоо.
Харин гадаадаас ирсэн иргэн
Ингэснээр тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Журамд орсон өөрчлөлтөөс онцлох өөр нэг заалт нь гадаадаас ажиллах хүчин татан авахтай холбоотой бөгөөд ажилтан татан авч буй байгууллага нь PCR шинжилгээний төлбөрийг хариуцах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.