СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британид эдийн засгаа сэргээх зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Их Британид чанга хатуу хөл хорио тавигдан, эдийн засаг нээгдэж байгаатай холбогдуулан Засгийн газрын дэмжлэгтэй зээлийн хөтөлбөрийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд компаниуд хамгийн ихдээ 10 сая фунт стерлинг буюу 14 сая ам.долларын зээл авч, санхүүжилт олох боломжтой аж.

Манай улсад үүнтэй төстэй 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.

Их Британийн Сангийн сайд Риши Сунакын мэдээлснээр компаниуд 25,001-10 сая хүртэлх фунт стерлингийн зээл авах боломжтой бөгөөд уг төсөл нь одоо хэрэгжиж буй бусад "Ковид-19"-ийн хөтөлбөрийг орлох аж. Үүний хажуугаар компаниуд арилжаагаа дахин эхлүүлэхэд нь туслах зорилготой буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Төсөл энэ оныг дуустал үргэлжлэх бөгөөд зээлийн хүүгийн дээд хязгаарыг 14.99 хувиар тогтоожээ.

Тус улсын Засгийн газраас ажлын байруудыг хамгаалахын тулд зээлийн хүүг бууруулахыг зээлдүүлэгчдээс хүсэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.