Кремлийн шоронд хоригдож буй ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг шоронгийн эмнэлэг рүү шилжүүлсэн болохыг "Известия" сонин мэдээлэв. Түүнд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд түүнээс коронавирусийн шинжилгээ авсан байна.
Навальный өнгөрсөн долоо хоногт хорих газрын нөхцөл байдлыг эсэргүүцэн, өлсгөлөн зарласан билээ. Түүний нуруу, хөл нь ихээр өвдөж байгаа хэдий ч албаныхан түүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байна гэж түүний өмгөөлөгчид мэдэгдэж байсан юм.
Тэгвэл Навальный өөрийн хоригдож буй өрөөнд сүрьеэгийн дэгдэлт гарсан болохыг саяхан мэдээлжээ. 44 настай улстөрчийн мэдээлснээр хорих ангийн гурван хүн сүрьеэгээр өвчлөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэрээр 38.1 хэм хүртэл халуурч, хүчтэй ханиалгах болсон байна.
Үүнээс хэдэн цагийн дараа Кремлийг дэмжигч "Известия" сонинд "ИК-2" хорих газрын албанаас А.Навальныйг шоронгийн эмнэлэг рүү шилжүүлж, коронавирусийн болон бусад төрлийн шинжилгээнд хамруулсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.