СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-04-06

Сү.Батболд, Б.Баттүшиг нар дэлхийд зартай мөнгө угаагчидтай холбогдсон уу?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

ТӨЛБӨРТЭЙ НИЙТЛЭВ


Сү.Батболд нарын луйвар илчлэгдсээр, шинэ баримтууд гарч ирсээр...

Саяхан Ц.Нямдорж сайд цаг үеийн асуудлаар ярилцлага өгөхдөө, “Хэрэг хийсэн хүн үйл лайгаа өөрөө үүрэх ёстой”, “хичнээн хүчтэй байлаа ч үнэнд заавал гүйцэгддэг”, “би ер нь хэрэг хийсэн хүмүүсийн асуудлаар бол огт үг дуугардаггүй хүн шүү дээ” гэх утгатай зүйлсийг ярьсан нь үнэхээр л нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хүргэх жинтэй үгс байлаа.

Түүний огт үг дуугардаггүй, дуулиантай хэргүүдийн нэг бол Сү.Батболдын хэрэг мөнөөс мөн.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлж буйгаар Сү.Батболд нарт холбогдох хэрэг гадаад, дотоодын шүүхүүдэд шалгагдаж, Оюутолгой, Эрдэнэтийн орд газруудын баялгаас албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа нуугдмал ашиг олж оффшор бүсэд байршуулсан гэх хээл хахуулийн хэргүүдийн хүрээнд хамаарах хохирлын дүн 713,575,000,000 (Долоон зуун арван гурван тэрбум таван зуун далан таван сая төгрөг). Мөн түүнчлэн Америк, Англи, Британийн Виржинийн арал, Сингапур, Хонгконгод 67 сая долларын хөрөнгийг шүүхээс битүүмжилсэн байна. Энэ бүгд нь нийлээд Монгол Улсын жилийн төсвийн зардлын 10 шахам хувьтай тэнцэж байна.

Энэ бол Сү.Батболд Монгол эх орон, ард түмний баялгийг Монголчуудад хохиролтойгоор гадны бүлэг хүмүүст завшуулах үүд хаалгыг нээснийхээ төлөө өөрөө хэмжээлшгүй хөрөнгөжиж, энэ хулгай луйвартаа үр хүүхдээ татан оролцуулсан, тэр бүх бохир мөнгөөрөө улс төрийг МАНАНХҮН багцаар нь “хага базаж” эрхшээлдээ оруулсан байж болзошгүй гашуун үнэний нотолгоо болж байгаа юм. Гадаадын шүүхэд, тэр дундаа, Америк, Англи, Британийн Виржинийн Арал, Сингапур, Хонгконг гэх зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ийм буруутгал нэхэмжлэл үндэслэлгүйгээр газар авдаггүйг гадарлахтайгаа байгаа улс төрчид “үг дуугарахгүй”, УИХ-ын чуулган дээр ч амаа үдүүлсэн мэт болж, орон даяар таг чимээгүй байгаа нь үүний нэг илрэл гэж үзэхээр байна.

Энэ том сүлжээ, том луйварчны эсрэг Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гаргаж, улмаар Сү.Батболд нарын үнэнийг илчилж ярилцлага өгснийхөө төлөө хэвлэлийнхэнд болон эрх баригч нарт долоо хоногийн 24 цаг зогсолтгүй балбуулсаар, улмаар албан тушаал буурахад хүрсэн прокурор Ц. Насанбат Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч байхдаа өгсөн ярилцлага дотор нэг ийм мэдээлэл байсныг та бүхэн санаж байгаа байх:

“2006 оны 04 дүгээр сард буюу Монгол Улсад Авлигын эсрэг хууль батлагдахаас гурван сарын өмнө, Сү.Батболд “Премиер Эдж Лимитед” оффшор компанид өөрийн эзэмшдэг хувьцаагаа “Регула Лимитед” хэмээх Британийн Виржинийн Арлуудын өөр нэгэн компанид шилжүүлсэн... 2015 оны 06 дугаар сарын 11-нд “Премиер Эдж Лимитед” компанийн хувьцаа энэхүү “Регула Лимитед” гэх компаниас Сү.Батболдын хүү Б.Баттүшигт шилжсэн. Үүнээс хэдэн сарын дараа мөн хүүхдүүд нь болох Б. Баттүшиг, Б. Самаади нар хувьцаа эзэмшигчид болж бүртгүүлсэн.” Эх сурвалж: https://eguur.mn/181156/

Энэ талаарх нотлох баримт нь АНУ-ын шүүхийн цахим хуудас дээр тавигдсан байна. Эх сурвалж: https://www.pacermonitor.com/public/case/38307397/Agency_for_Policy_

Coordination_on_State_Property_et_al_v_JPMorgan_Chase_Bank,_NA?

fbclid=IwAR0wrEgY4veUKHcIoETgunxKpgZRisTGXfU8H6nSnWRuvJGSfdRCKR37we4

“Регула Лимитед” хэмээх энэ оффшор компани бол хууль бус хөрөнгө, орлогыг нуун дарагдуулах, татвар төлөхөөс зайлсхийхэд нь туслалцаа үзүүлдэг хэмээн Европ тивд буруутгагдан шалгагдаж, дэлхий даяар шуугиан тарьж байсан оффшор компани байж болзошгүй байгаа юм.

Тухайлбал, бидний сайн мэдэх Панамын баримтыг ил болгосон "Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум" хэмээх байгууллагын нээлттэй мэдээллийн цахим санд энэ талаар тодорхой өгүүлжээ.

Эх сурвалж: https://www.icij.org/investigations/panama-papers/the-dummy-company-at-the-heart-of-deutsche-bank-money-laundering-probe/

Тус сайтад бичсэнээр,

“Регулагаар дамжуулан дэлхийн хамгийн томд тооцогдох банк нь баячуудын луйвар ба жинхэнэ мэдээллийг яаж далдлан хамгаалж байсныг илчлэн харуулж байна. Герман улсын цагдаагийн байгууллага, татварын байцаагчид эрүүгийн мөрдөн шалгах ажлын хүрээнд тус улсын иргэншилтэй банкир, нягтлан бодогч,  татварын зөвлөхүүдийн гэр болон албан өрөөнд нэгжлэг хийжээ. Албаныхан Регула компанийг 900 гаруй чинээлэг Герман иргэдэд татвараас зайлсхийж, улсын сангаас мөнгөө нуухад тусалсан хэмээн буруутгаж байна. Регула бол нийтэд хэлж заншсанаар “төлөөний” буюу “тоглоомын” компани юм. Жилийн хэдэн зуун долларын үнээр банкууд, хуулийн фирмууд, оффшор санхүүгийн мэргэжилтнүүдийн санал болгодог Регула мэтийн “тоглоомын” компаниуд оффшор компанийн баримт бичгүүд дээр удирдлага эсхүл хувьцаа эзэмшигчээр бичигдсэн байх нь олонтаа. Харин компанийн жинхэнэ өмчлөгч нь олон нийтэд ил баримтуудад огт байдаггүй.

Төлөөний этгээдүүд нь татварын байгууллагаас хөрөнгөө нуух, авлигын үйлдээ далдлах зэрэг эрмэлзэлтэй олон улсад нөлөө, эрх мэдэлтэй хүмүүс эсвэл гэмт хэрэгтнүүдийн дунд нийтлэг байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ЭССОУК) анх энэ тухай 2013 оны “Нууц мэдээг худалдахуй” хэмээх мөрдөн шалгах ажиллагаа буюу Оффшорын талаар илчлэгдсэн баримт бичгийн хүрээнд гаргаж тавьсан бөгөөд Deutsche Bank үйлчлүүлэгчддээ хэдэн зуун оффшор компаниа зохицуулахад нь хэрхэн тусалж байсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг мөн багтаасан байсан юм. Төлөөний компани харин ЭССОУК-ын Швейцарийн илчлэгдсэн баримтууд (Swiss Leaks), Панамын баримт бичиг (Panama Papers) болон Диваажингийн баримт бичиг (Paradise Papers) зэргээр гарч ирэв” гэжээ.

Эх сурвалж: https://offshoreleaks.icij.org/nodes/89240

Сү.Батболдыг өмөөрч хамгаалдаг хүмүүс “оффшор бүхэн хууль бус биш”, “Сү.Батболдын өмч хөрөнгө холбогдох хуулийн хүрээнд худалдагдаж шилжүүлэгдсэн”, “дотно найзууд хооронд олон жилийн өмнө хийгдсэн ердийн л нэг наймаа” зэргээр хаацайлах гэж оролддог. Тэгвэл Сү.Батболд яагаад оффшор дахь олон мянган компаниуд дотроос хамгийн бохир, мөнгө угаагч гэгдэх “Регула Лимитед” компанид хөрөнгө, эрхээ 2006-2015 онд нэр төдий шилжүүлэн нууж байгаад, хожим хүү Б. Баттүшиг, Б. Самади нартаа дамжуулсан бэ гэдэг “зөв хариулт зохиож олоход амаргүй” нэгэн асуулт гарч ирээд байна.

Тэрээр энэ мэт асуулт, гашуун үнэнээс зайлсхийхдээ, АНУ-ын шүүхэд дэлхийн зиндааны үнэтэй өмгөөлөгчөөрөө дамжуулан “Сү.Батболд бол Монголын ардчиллыг хамгаалагч төрийн зүгтгэлтэн”, Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед түүнийг гүтгэх болсон гэх тайлбарыг өгүүлж, энэ хэрэг маргааныг “зөвхөн Монголдоо” шийдүүлмээр байна гэж гүрийж яваа гэх баримтуудын сураг сонсогдож эхэлсэн.

Төрсөн үр хүүхдээ бохир тоглоомдоо татан оролцуулж, хувь заяа, ирээдүйгээр нь тоглож чадаж байгаа харгис хатуу сэтгэлтэй эцэг хүн эх орон, нам засгаа бодож хайрлах нь их л эргэлзээтэй санагдана.

Сү.Батболдыг ямар ч хамаагүй аргаар өмгөөлөн хамгаалахаар өндөр дуугаар “байгаа онохгүй” ярьж, нэг намын бяр чадлаар эзэрхийлж буй нэр нөлөө бүхий улс төрчид маань дэлхийд зартай мөнгө угаагч схемийн хамсаатан болж Европ, Америк, Англи, Азийн өндөр хөгжилтэй орнуудын persona non grata хар, саарал жагсаалтад орох вий дээ...бодох л асуудал.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.89.139

юу ч бичээд бган

Tsegii
3 жилийн өмнө
202.55.188.41

Үа шал балай юм бичихийн. Хувьцаагаа хүүхдүүд рүүгээ шилжүүлэхэд яах вэ дээ. Аль элэрсэн баларсан 2005 он вэ. Утга алга

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.41

2005 оны түүх гэнээ.

Tsegii
3 жилийн өмнө
202.55.188.41

2005 он

Үнэн
3 жилийн өмнө
66.181.161.71

Монголыг худалдаж идсэн новш эхнээсээ илэрч байна өшөө илүү юм гарна

Зочмн
3 жилийн өмнө
5.70.18.74

Ер нь улсад татвар телсенийг нь шалгаад шуухэр шийдуулсэн байх нь зев Улсад хэдэн тэрбуумаа татвараа телсен байх юм бол амуудал еер болно Хэрэв телеегуй бол зохих газартай явах нь зев Дээр нь заавал татвараа авсан байх естой

Жаргал
3 жилийн өмнө
112.134.174.137

Төрсөн үр хүүхдээ ийм бохир зүйлд татан оруулж байгаа хүн өөрөө хүртэл луйвраа луйвар биш гэж итгэсэн байх. Регула лимитэд ийн үйлчлүүлэгч нь үнэн бол улс дамнасан мөнгө угаах гэмт хэрэгтнүүдийн нэг гэсэн үг. Луйврын аргаар олсон мөнгөө санхүү хуулийн мэргэжлийн хүмүүсийг ашиглаж жинхэнэ эзэмшлээ хаацайлах арга хэрэглэдэг гэмт хэргийн төрөл болох Крептократын гэмт хэрэгтэнүүд Сү Батболд түүний хүүхдүүд гэдэг нь тодорхой байна даа

Zochin
3 жилийн өмнө
202.21.108.217

Хувьцаагаа үр хүүхдэдээ шилжүүлэхээ яагаад нууцаар, өөр компаниар дамжуулж олон жилийн дараа хийв гэдэг нь асуудал байгааг харуулж байгаа мэт

Цаазийн хуулиа сэргээгээч
3 жилийн өмнө
188.36.106.128

Хатуу хууль гаргаж шүүх хэрэгтэй байнаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.