СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-06

Хорих 409 дүгээр ангиас коронавирусийн 70 тохиолдол илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрчээ.

Халдвар илэрсэн хоригдогчдоос биеийн эрүүл мэндийн байдал хүндэрсэн, шинж тэмдэг одоогоор илрээгүй байна. Эмчилгээ шаардлагатай хүмүүсийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж эхэлсэн. Нийт хоригдогчдоос /ПГУ/ шинжилгээ авч, өнөөдрөөс вакцинд хамруулж эхлээд байна.

Үлдсэн 52 тохиолдлыг зөөвөрлөх шаардлагагүй гэж үзэн 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд эмчилж байгаа аж.

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлох шийтгэхээс урьдчилан сэргийлэх дэд хороо”-ноос Цар тахал “Covid-19” буюу коронавирус тархаж буйтай холбогдуулан НҮБ-ын гишүүн улс орнуудад хандан Эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллах, ямар төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах талаарх зөвлөмж, УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмж, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.