ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-PCR шинжилгээнд хуурамч эерэг гарсан тохиолдол хэдэн хувьтай байгаа вэ. Энэ тал дээр хийсэн судалгаа бий юу?
-Манай улс ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэхээр зөвшөөрөл олгосон оношлууруудыг хэрэглэж байгаа. Энэ оношлуурууд ДЭМБ-аар зөвшөөрөгдсөн учраас оношлуурын мэдрэг болон өвөрмөц чанар нь маш өндөр хувьтай.
Манай улсад хийгдэж байгаа бүх шинжилгээнд ХӨСҮТ-ийн вируслогийн лавлагаа лаборатори чанарын хяналт тавьдаг. Мөн Австрали улсын лабораториор чанарын хяналт хийлгэж байгаа.
Бидний хийсэн гадаад чанарын хяналтаар шинжилгээ 100 хувийн үр дүнтэй гарсан. Өөрөөр хэлбэл, бүх хийгдсэн шинжилгээ маань 100 хувь баталгаажсан гэсэн үг.
-Халдвартай хүнтэй хавьтал болсон хүмүүсийг эрүүл мэндийн байгууллага огт тоохгүй байна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Батлагдсан тохиолдлыг гэрээс нь очиж авахдаа гэр бүлийн гишүүд буюу ойрын хавьтлуудаас нь шинжилгээ авч байгаа. Гэрт байгаа ойрын хавьтлуудын эхний шинжилгээг ХӨСҮТ хийж байгаа бол албан байгууллага, найз нөхдийн ойрын хавьтлын шинжилгээг НЭМГ болон дүүрэг, ӨЭМТөв хийж буй.
Тиймээс хэрвээ ямар нэг байдлаар халдвартай хүний ойрын хавьтал болсон ч өөрт нь шинж тэмдэг илрээгүй бол санаа зовох зүйлгүйгээр гэртээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.
Иргэдийн дунд өөрийгөө ойрын хавьтал гэж үзэж байгаа тохиолдол олон бий. Тэгвэл бид батлагдсан тохиолдлоос асуумж авч, судалгаа хийхэд тухайн иргэн ойрын хавьтал болохгүй байх тохиолдол гардаг.
Тиймээс иргэд өөрийгөө үнэхээр ойрын хавьтал мөн эсэхийг зөвөөр ойлгох хэрэгтэй.
Ойрын хавьтал гэдэг нь халдвартай нь батлагдсан хүнд шинж тэмдэг илрэхээс өмнөх хоёр хоног эсвэл онош нь батлагдахаас өмнөх хоёр хоногт 15 минутаас дээш хугацаагаар хамт байсан хүмүүсийг хэлдэг. Үүнд, хүн хоорондын зай бариагүй, хамт сууж хоол идсэн зэрэг тохиолдол орно.
Түүнээс биш нэг албан байгууллагад ажилладаг эсвэл зүгээр л зөрөөд өнгөрснөөрөө өөрийгөө ойрын хавьтал гэж үзэж болохгүй.
Зарим иргэд өөрийгөө ойрын хавьтал гэж үзсэний улмаас эмнэлгийн ачааллыг нэмэх асуудал гарч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
haldvar avsan hunii oiriin havitaltai gadaa 1 metr zainaas maskgui 2 minut orchim uulzaad salsan bol haldvar avah ersdel hir zereg baih bol zuvulguu uguuch