Бангладешийн нийслэл Дакка хотоос өмнө зүгт орших Шиталахся мөрнөөс хөдөлсөн гатлага онгоц өнгөрөгч ням гарагт ачааны хөлөг онгоцтой мөргөлдөн, живжээ. Гатлага онгоц дээр байсан 50 орчим зорчигчийн дор хаяж 26 нь амиа алдсан юм.
Осол гарсан өдөр таван хүн нас барсан нь батлагдаад байсан бол аврах багийнхан даваа гарагт дахиад 21 хүний цогцсыг гаргаж авсан байна. Уг гатлага онгоц нь аж үйлдвэрийн Нараянганж дүүргээс Мөншиганж руу хөдөлсний дараахан живсэн гэж тус дүүргийн Захирагч Мустейн Биллах хэлжээ.
Албаныхан живсэн усан онгоцыг уснаас гаргаж ирээд байгаа хэдий ч цөөхөн хэдэн хүн сураггүй алга болоод байгаа юм. Цагдаагийн алба хаагчдын мэдээлснээр осол гарах үеэр зорчигчдын зарим нь усан онгоцноос үсрэн, эрэг рүү сэлж чадсан аж. Одоог хүртэл олдоогүй байгаа зорчигчдын гэр бүл, хамаатан саднууд нь эрэг дээр цугларан, тэднийг хайсаар байна.
Бангладешийн Засгийн газар коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улс даяар долоо хоногийн турш хөл хорио тогтоохоор болсныг зарласны дараа хотоос гарах гэж яарсан хүмүүс уг гатлага онгоц дээр дүүрэн байжээ.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.