Сүүлийн 24 цагт коронавирусний 831 тохиолдол батлагдсан нь дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаярын мэдээлснээр, “Сүүлийн дөрвөн хоногт коронавируст халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. “COVID-19” халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр хүндрэх хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах зайлшгүй шаардлага тулгарч байна” гэв.
Манай улсад “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 13 болж байна.
Сануулахад, нөхцөл байдал маш хүнд байгаа, эрчимт эмчилгээний ор бараг дүүрсэн гэх мэдээллийг ХӨСҮТ-ээс өгч байгаа. Өнөөдрийн байдлаар 11 хүний биеийн байдал маш хүнд, 60 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Халдварын тохиолдлууд нэмэгдэх тусам хүнд өвчтөнүүдийн тоо өсөх магадлалтай учраас эмнэлгийн ачаалал нэмэгдэх болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.