Нигерийн хорих газарт зэвсэгт этгээдүүд халдсаны дараа 1,844 хоригдол оргожээ. Зүүн өмнөд нутагт байдаг Овери тосгоны хорих газар луу зэвсэглэсэн бүлэг этгээдүүд тэсрэх бөмбөг ашиглан нэвтэрсэн байна.
Хорих газар дайралтад өртөх үед ихэнх хоригдол боломжийг ашиглан зугтсан боловч 35 хоригдол оргон зугтахаас татгалзаж үлдсэн бол зургаан хоригдол зугтаасныхаа дараа эргэн иржээ.
Цагдаа нар салан тусгаарлах Биафрагийн уугуул иргэд бүлгэмийг уг халдлагад буруутгаж байна. Гэсэн ч уугуул оршин суугчдын бүлэг халдлага үйлдээгүй хэмээн мэдээлжээ.
Зэвсэгт этгээдүүд задгай ачаатай машин болон автобусуудаар хүргүүлж даваа гарагт хорих газрын гадаа буусан байна. Тэд гар бөмбөг, автомат гар буу, тэсрэх бөмбөг, винтов буугаар бүрэн зэвсэглэсэн байжээ.
Ерөнхийлөгч Мухаммаду Бухари уг халдлагыг терроризмын шинж чанартай гэмт үйлдэл хэмээн буруутгаж, аюулгүйн хүчинд тэдгээр зэвсэгт этгээдүүд болон оргодлуудыг баривчлан саатуулах тушаал өгчээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.