СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-06

29, 79 настай эрэгтэйг эрэн хайж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ОБЕГ-т хүний үйл ажиллагаатай холбоотой ослын хэд хэдэн дуудлага ирсэн байна. Тухайлбал, 

Өндрөөс унах: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 15 дугаар гудамж үүрэн телефон холбооны цамхаг дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 22:27 цагт очиход тус дүүргийн 12 дугаар хорооны , Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.   

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Сүүдэр царам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ Тус сумын харьяат иргэн Е нь 03.31-ний өдрийн 15:00 цагийн орчим хээр эвдэрсэн автомашинаа авч ирнэ гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 07:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Е /79 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тус сумын Булган багийн “Булган-Уул” гэдэг газраас “Хөх шовх” гэдэг газар хүртэл 10 км-т, Орхон сумын Бүхт багийн төвөөс “Булган-Уул" гэдэг газар хүртэл 15 км-т явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 04.06-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Бага мухар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ Тус сумын харьяат К нь 04.03-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 10:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн К/14 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.05-ны өдрийн 12:30 цагт тус сумын , Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багийн Дарь-Эхийн 5 дугаар гудамжны 8 тоот Иргэн Э нь 04.04-ний өдрийн 22:00 цагийн орчим “Приус 20” загварын суудлын автомашинтай гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Э /29 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Бууцагаан сумын төвөөр болон  хойд зүгт Баян багийн “Бор-Овооны давс” гэдэг газар хүртэл 29 км-т, зүүн хойд зүгт “Улаан-Үзүүр”, “Нөмрөг” гэдэг газар хүртэл 30 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:11 цагт түр зогсоосон. 04.06-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.