Австралийн найруулагч Дэвид Марриотт өнгөрсөн хоёрдугаар сард аавыгаа гэнэт таалал төгссөний дараа оршуулганд нь оролцохоор Лондоныг зорьжээ. Лондонгоос буцаж ирэхдээ Австралид коронавирусээс урьдчилан сэргийлж гаднаас ирсэн хүмүүсийг 2 долоо хоногийн турш тусгаарлаж байгаа дүрмийг хэрэгжүүлсэн байна.
Марриотт Брисбен зочид буудалд 14 хоног тусгаарлагдахдаа өдрийн хоолны нэг удаагийн хэрэглээний сав баглааг ашиглан Рассель нэртэй одой морь, өөртөө үхэрчний хувцас хийжээ.
Тэр тусгаарлалтын гурав дахь хоногоосоо эхлэн хоолныхоо цаасыг ашиглахаар болж, хайч, наалт дэлгүүрээс захисан байна. Бор өнгийн зузаан цаасаар малгай, цүнх хийвэл чанартай болно гэж боджээ. Өөртөө үхэрчний хувцас хийсэн боловч морьгүй ковбой гэж байхгүй тул Расселыг хийхийн тулд тусгаарлагдаж байгаа зочид буудлынхаа зохион байгуулагч руу залган картонон хайрцгууд авчрахыг хүссэн байна.
Марриотт Расселыг хийж дууссаныхаа дараа жинхэнэ тэжээвэр амьтан шиг анхаарал халамж тавьж, өдөр нь салхилуулдаг байжээ. Мөн ээж эгч хоёртойгоо танилцуулахад ээж нь ихэд инээж хөгжилдсөн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.