СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-05

Хотын дарга “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүрэг өглөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны “Ривер гарден”, “Хан хиллс” зэрэг хотхоны гарцыг хоёр тал руу нь гаргах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө. .

Тиймээс Хотын дарга “Хан хилсс” хотхоноос баруун зүгт нэг км автозам барих төлөвлөлт хийж батлуулахыг Хот байгуулалт хөгжлийн газар болон Газрын албаны дарга нарт даалгалаа.

Тус газрыг чөлөөлөх ажлыг яаралтай хийж, Зайсангийн замтай нийлүүлж болох судалгаа, төлөвлөлтийг хийх ёстой гэсэн юм.  Мөн шороон даланг зүлэгжүүлж, дугуйн зам барих боломжтой эсэх судалгааг хийх ёстой гэлээ.

Түүнчлэн “Хан хилсс” хотхоноос баруун тийш 2015-2018 оны хооронд Туул голын ногоон бүс дагуу 20 гаруй байршилд газар олгочихсон байсан талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. Харин. Тэрбээр “Иргэдийн аюулгүй байдлыг хангах, орц гарцыг нэмэгдүүлэх, нийтийн эдэлбэр газрыг тохижуулах, газар чөлөөлөх асуудлаар мэдэгдэл хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуул” гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.