ОХУ-ын "Спутник V" вакциныг тариулсныхаа дараа коронавирусийн халдвар авсан тохиолдолд хүнд шинж тэмдэг илрэхгүйгээр түргэн эдгэрнэ гэж Гамалейн судалгааны хүрээлэнгээс өнгөрөгч бямба гарагт мэдээлжээ.
Энэ оны 1 дүгээр сард "Спутник V" вакциныг тариулсан Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес цар тахлаар өвчилсөн тухай мэдээлэл ил болсны дараа тус хүрээлэнгээс ийнхүү тайлбар хийсэн байна.
Мэдэгдэлд "Ийм мэдээ сонсоход харамсалтай байна. "Спутник V" вакцин нь халдварын эсрэг 91,6 хувь, хүнд өвчлөлийн эсрэг 100 хувь хамгаална. Хэрэв вакцин тариулсны дараа халдвар авсан нь батлагдсан тохиолдолд аливаа хүнд шинж тэмдэггүйгээр хурдан эдгэрэх болно. Ерөнхийлөгч Фернандесийг хурдан эдгэрэхийг хүсье!" хэмээн бичжээ.
62 настай Ерөнхийлөгч Альберто Фернандес коронавирусээр халдварласан гэдгээ энэ сарын 3-ны өдөр мэдэгдсэн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэдгийг дурдсан юм.
Эх сурвалж: TASS