СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-04-05

LIVE: Хүний эрхийн хамгаалагчийн тухай хууль 7-р сарын нэгнээс хэрэгжинэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

УИХ-аас “Хүний эрх хамгаалагч” эрх зүйн тухай хууль баталлаа. Ази тивдээ манай улс хүний эрх хамгаалагчыг эрх зүйн зохицуулалтаар хамгаалсан, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэн, иргэний нийгмийн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүсээ хамгаалж байгаа анхны төрийн зохицуулалт хийсэн улс боллоо.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Монгол улс ардчилалд шилжээд 30 жил болсон. Энэ хугацаанд хүний эрхийн дотоодын болон олон улсын гэрээ, конвенцод нэгдсэн. Хэдий тийм боловч бодит байдал дээр хүний эрхийн төлөө зүтгэж байгаа, тэмцэж байгаа хүмүүсийг айлгаж ичээх, дарамтлах, амь насанд нь халдсан асуудлууд гарсан байгаа. Тийм учраас энэ хүмүүсээ хамгаалах, хууль зүйн зөвлөгөө хамгаалал үзүүлэх болсон. Энэ систем дэлхийд 40 гаруй улсад хэрэгждэг. Монгол улсад энэ хуулийг өргөн барьж санаачлах үйл ажиллагаанд олон улсын байгууллагууд, зөвлөхүүд, иргэний нийгмийн нэгдэлүүд оролцсон. Энэ хууль маань ирэх 7 сараас хэрэгжинэ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улсын хувьд хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа нэг шат ахилаа. Гол зорилго нь хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, шинэчлэгдэж байх ёстой юм. Хүний эрхийг хамгаална гэдэг зөвхөн төр, хүний эрхийн комисс гэх мэт байгууллагын ажил биш. Монгол улсын үндсэн хуулиар хүний эрхийг хамгаална гэдэг бол заяамал, иргэн бүрийн эрхийн асуудал. Бүгдээрээ хамгаалж байх ёстой боловч яг амьдрал дээр хамгаалдаг хүний тоо, эрхээ эдэлдэг хүний тооноос дандаа цөөн байдаг. Тэгэхээр тэр бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд дугарч байгаа цөөн хүнийг дуугарах эрхийг нь урамшуулж, хамгаалж өгч, тогтолцоотой болгож өгөх маш чухал байдаг. Ингэснээр нийгэм өөрийгөө хамгаалах юм.

Төр хамгаалах үүрэгтэй ч төр хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг. Тиймээс тогтолцоо чухал байгаа юм. Дэлхийд энэ шинэ тогтолцоо л доо.

Иргэн бүр эрхээ хамгаалах шинэ тогтолцоо гэж харж болно. . Үүнийг төлөвшүүлэхэд энэ маш чухал хууль юм.

Хүний эрхийн комиссоо төр авчраад загнаад байна гэдэг чинь л хүний эрх хэрэгждэггүй гэдгийн жишээ юм. Энэ чинь тусдаа байгууллага байх ёстой.

Хүний эрхийн комисс гээд байгуулчихсан. Одоо тэр нь ажлаа хийнэ гэж хараад байдаг. Гэтэл тэр газартаа төсвийг нь өгөөгүй байж л байдаг. Тэгэхээр төсөвгүй газар яаж ажиллах болж байна. энэ чинь л төр хүний эрхийг хэрэгжихэд саад болж байгаа жишээ юм.

Одоо нэгэнт хүний эрхийн хуультай болсон юм чинь иргэний нэгдэлүүд хүчтэй дуугарч, дуу хоолойгоо хүргэж байх хэрэгтэй.

Хүний эрхийг хамгаалагчын тухай хууль бол хүний эрхийг хөгжүүлэхэд, хамгаалахад, улсын хөгжилд сайнаар нөлөөлнө гэж бодож байна.

Хүний эрхээ зөрчүүлсэн хамгийн том нэг жишээ бол Т.Лхагвасүмбэрэл агсан юм. Тэр хүн ирвэс хамгаалж тэмцэж байгаад учир битүүлгээр Хөвсгөл нууранд амиа алдсан байдаг. Гэтэл хүн өмнө нь олон удаа цагдаад хандаж байсан. Гэтэл энэ хүнийг хамгаалалтад аваагүй.

Мөн Малайз улсад амиа алдсан Т.Алтантуяагын хэрэг одоо болтол шийдэгдээгүй байсаар байна. .

Хүний эрхийн хамгаалагчын хороо гэж ХЭҮК-ийн дэргэд байгуулагдаж ажиллана. ХЭҮК гэж таван гишүүнтэй байгууллага бүх улсыг хариуцаж ажиллаж байгаа. Тиймээс оролцоог нэмэгдүүлж ажиллуулах хэрэгтэй. Хүний эрхийн төлөө дуугарч байгаа байгууллагуудад туслах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.