СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Египетийн эртний хаадын занданшуулсан шарилуудыг зөөвөрлөв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Египет улсын эртний хаадын занданшуулсан шарилыг бямба гарагт зөөвөрлөж, илүү өндөр технологиор хамгаалсан шинэ байгууламжид хадгалахаар болсон байна.

Занданшуулсан шарилыг нийслэл Каир хотын гудамжаар ёслол хүндэтгэлтэйгээр авч явжээ. Занданшуулсан шарилуудыг ёслолын жагсаалаар зөөвөрлөх ажлыг Египетийн Аялал жуулчлал, эртний эд өлгийн яам зохион байгуулсан байна. .

Түүхийн үнэт өв соёлыг харуулсан сүрлэг жагсаал Тахрирын талбайн ойролцоох музейгээс Аль Фустат дахь Египетийн үндэсний музей хүртэл үргэлжилсэн байна.

Тус улсын Ерөнхийлөгч Абдэль Фаттах эл Сисси "энэ бол Египетийн ард түмний соёл иргэншил, түүхийн гайхамшигт нотолгоо бөгөөд бүх ард түмэн, цаашлаад дэлхийн нийт уг үйл явдалд анхаарах нь зүйтэй" хэмээн Твиттертээ жиргэжээ.

Жагсаалд оролцсон тээврийн хэрэгслүүдийг эртний араб бичгээр чимэглэж армийнхан хамгаалж, 21 удаа ёслолын буудлага хийсэн байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.