Ардчилсан нам өнгөрсөн Бямба гарагт 8 дахь даргаа батламжлах ээлжит бус их хурлаа зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн 1313 гаруй төлөөлөгчид тус хуралд ирж оролцсон юм. Уг хурлын талаарх мэдээллийг АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд нарын хүмүүс өглөө.
АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд:
-Манай намын их хуралд ирсэн төлөөлөгч нар шинжилгээгүй гэх мэт буруу, ташаа мэдээлэл явж байна. Их хуралд оролцсон 1313 төлөөлөгчид бүгд ПСР-ийн шинжилгээ өгсөн. Аймгуудаас ирсэн төлөөлөгч нар ПСР шинжилгээ өгөөд гарсан. Улаанбаатарт ирээд түргэвчилсэн оношлуулаар мөн шинжилгээ өгсөн. Буцахдаа мөн шинжилгээ өгөөд буцаж байна. Ямар нэгэн халдвар, хамгаалалт алдсан зүйл байхгүй.
Ээлжит бус их хурлыг АН-ын ҮБХ-ны хурлаас товлосны дагуу зохион байгуулсан. Онцгой байдал, цаглаагийн байгуулагад мэдэгдсэний үндсэн дээр албан ёсоор зохион байгуулсан хурал болсон.
АН-ын Дотоод сонгуулийн хороон дарга И.Мөнхжаргал:
-АН-ын даргын сонгуульд олонхийн санал авсан О.Цогтгэрэлийг намын их хурлаараа ёсчлон батламжилсан. Одоо сонгуультай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Зөвхөн намын дарга цаашид Дээд шүүхэд бүртгэгдэж, үйл ажиллагаагаа явуулах ажил л үлдсэн. Намын даргатай холбоотой ямар нэгэн гомдол, санал огт байхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хууль журмаа судла.шинжилгээ өгөөд хурал цуглаан хийж болно гэсэн заалт хаана ч бхгүй.нам болохоор хууль зөрчиж болдог энгийн иргэд жагсаж болохгүй юу?эхнээсээ ингэж хууль зөрчиж танхай балмад үйл ажиллагаагаа явуулбал ан цаашаа явахгүй ээ