Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04-р сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд анх гаргасан байдаг. Манай улс нь энэхүү сарын аяныг уламжлал болгон 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
Манай улсад олон аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж хэвшээгүйгээс үйлдвэрлэлийн ослоор олноор осолдож амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их гардаг. Ажиллагсдыг амь нас, эрүүл мэндэд ноцтой, аюултай ажлын байранд ажиллуулдаг, ажлын тусгай хэрэгслээр хангадаггүй, түүнийг хэрэгжүүлж хэвшүүлээгүй зэргээс үйлдвэрийн осол гардаг.
Үйлдвэрийн ослоор 14.6 хувь буюу зургаан хүн тутмын нэг нь нас бардаг гэсэн судалгаа ч байдаг.
Нийт бүртгэгдсэн үйлдвэрийн ослын 14.6 хувь нь уул уурхай олборлолтын салбар, 11.6 хувь нь ус хангамж, бохир ус зайлуулах систем, цэвэрлэх байгууламжид гардаг байна.
Энэ жилийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг 2021” арга хэмжээг “Хямралыг урьдчилан харж, бэлтгэлтэйгээр даван туулъя- ХАБЭАхуйн тогтолцоог бэхжүүлье” уриан дор 2021 оны 04 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.