Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.05/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийтийн зөвлөх Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад халдварын 602 хүнээс илэрч, нийт 10282 тохиолдол боллоо. Харамсалтай мэдээ дуулгахад 60 гаруй насны нэг эрэгтэй хүн нас барснаар Ковид-19-ийн шалтгаант нас баралт 12 боллоо.
Шинээр батлагдсан тохиолдлын 514 нь Улаанбаатар хотод, 88 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөлд 3, Ховдод 11, Булганд 4, Сэлэнгэд 4, Архангайд 17, Баянхонгорт 1, Өвөрхангайд 5, Төв аймагт 12, Хэнтийд 1, Дархан-Уул 19, Орхонд 11 тус тус бүртгэгджээ. Мөн Дорнод аймагт халдвар бүртгэгдлээ гэсэн мэдээлэл гарч байна. Одоогоор ХӨСҮТ-д сорьцыг шинжилж байгаа. Шинжилгээний хариу гараагүй байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 282 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 5931 болж байна.
Эмнэлэгт эмчлүүлж буй 2119 хүнээс
Нийтдээ хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүсийн тоо 200 хүрдэггүй байсан бол одоо 300 дөхөж байна.