СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-05

Д.Сумъяабазар: НМХГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд аудит оруулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.

Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх, тархалтыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/221 дүгээр захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор худалдааны 13327, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 5733, ахуйн үйлчилгээний 3592, авто засвар үйлчилгээний 1061, бусад үйлчилгээний 2477  газарт буюу нийт 26190 газрыг хамруулан шалгаж, 8006 зөрчил илрүүлэн, 58.6 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн нийслэлийн  зургаан дүүргийн нутаг дэвсгэрт дэд ажлын хэсгүүд байгуулагдан, барилгын хашаа, түр хашааны норм дүрэм, журам стандартад хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд 236 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, зөрчилтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хугацаатай үүрэг өгч ажиллажээ.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагууд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд гэрэлтүүлгийн удирдлагын 59 самбар, 164 гэрэлтүүлгийн шон, 230 гэрэлтүүлгийн толгой засвар, 4613 метр кабель цэгцлэх, таван шонд таг хийж ажиллалаа.

Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол доторх өнгө үзэмжгүй, стандартын шаардлага хангаагүй хайс, бетон блокыг илрүүлэн засаж сайжруулах, зөрчлийг арилгах хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үзлэг шалгалт хийсэн байна.

Нийслэлийн удирдах ажилтнууд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлаа эрчимжүүлж, өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, шуурхай ажиллахыг сануулсан.. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд голомт бүхий объект, байршилд халдваргүйжүүлэлтийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж ажиллах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд юм.

Мөн Богд уул, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг шуурхай эхлүүлж, эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй, стандарт норм, дүрмийг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэг, даалгавар өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ariunaa
4 жилийн өмнө
192.82.65.224

ajilaa hiij bgaa turiin heden alban haagchdaa shalgah ymaa naad darga naraa shalgaach

soko
4 жилийн өмнө
192.82.65.224

tiishdee hden muu baitsaagch nar n udur shunugui l ybhiin6 sain ajillaj bn gj helehgui bj6 tom tom darga naraa shalgaj chadahgui bj tanar uursdiiguu shalguulaachee

haku
4 жилийн өмнө
192.82.65.224

niisleliin mergejliin hynaltiin baiguullagiin ham olon sain ajillaj bga shvv busad hvmvvsee shalgaachee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.