СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-04

С.Амарсайхан: Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд туслалцаа үзүүлэлгүй орхигдуулж болохгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штаб дээр ажиллалаа. Тэрээр халдвартай иргэдийг гэрээр тусгаарлаж байгаатай холбоотой иргэдийн гомдол, санал болон орон нутаг руу явах иргэдийн хүсэлтийн агуулгыг сонсож, хүндрэл чирэгдэлгүй шуурхай анхаарч, шийдвэрлэж ажиллах чиглэлийг өгсөн юм.

Энэ үеэр , тэдгээр иргэдэд дархлаажуулалтын витамин, эмчилгээний эм тариаг аливаа үнэ төлбөргүйгээр хүргэж өгөх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов. 

Иргэдээс ирж байгаа ихэнх хүсэлт нь хөдөө, орон нутаг руу зорчихтой холбоотой байгаа бол 119 дугаарт гомдол ирүүлж байгаа иргэдийн 50 хувь нь шинжилгээний цаг олдохгүй байна хэмээн хэлж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг мэдээлсэн юм. Түүний хэлснээр Хувийн албан байгууллагуудын ажилтнууд, цэрэг, цагдаа зэрэг төрийн байгууллагын алба хаагчид болон сайн дураараа шинжилгээ өгөх гэсэн иргэд 60-70 хувийг эзэлж байгаа гэнэ. 

Энэ асуудлын улс орон даяар ямар ч албан байгууллага иргэдээс "PCR" шинжилгээ нэхэхгүй гэдэг шийдвэр гарсан болохыг Шадар сайд С.Амарсайхан дахин сануулав. Тэрээр ийм төрлийн зөрчил гаргаж байгаа албан байгууллагуудыг тогтоон, дарга нарт нь шаардлага тавих хэрэгтэй гэдгийг тэмдэглэсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.