СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Facebook"-ийн 533 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

"Facebook" олон нийтийн сүлжээний 500 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээлэл өнгөрөгч бямба гарагт нэгэн хакерын форум дээр тавигдаж, цахим орчинд цацагджээ.

Хэн ч хамаагүй нэвтрэх боломжтой энэхүү том хэмжээний өгөгдөлд 106 орны 533 сая "Facebook" хэрэглэгчийн хувийн мэдээлэл ил харагдах аж.

Энэхүү хакерын ажиллагааны хүрээнд хэрэглэгчдийн Хакерууд эдгээр мэдээллийг ашиглан хохирогчдын хувийн мэдээллээр дамжуулан залилан үйлдэж магадгүй гэж цахим аюулгүй байдлын судлаачид анхааруулж байгаа юм.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх "Hudson Rock" компанийн Захирал Алон Гал "Facebook гэх мэт нэр хүнд бүхий компанид хувийн мэдээллээ бүртгүүлж буй хувь хүмүүс тэдэнд итгэж байгаа бөгөөд тус компанийн зүгээс хэрэглэгчдийнхээ өгөгдөлд хүндэтгэлтэй хандах ёстой. " хэмээн мэдэгджээ.

Одоогоор "Facebook" компанийн зүгээс энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Эх сурвалж: Insider

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.