СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-04

Б.Ууганбаяр: 18-49 насны иргэдийн вакцинжуулалт хойшилсоор байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр: "Улаанбаатар хотын 50-иас дээш насны иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажил сүүлийн 10 гаруй хоногт эрчтэй үргэлжилж байна. Иймээс ахмадууд маань үүнд анхаарч, илүү хариуцлагатай хандах зайлшгүй шаардлагатай бана.

Ирэх долоо хоногийн эхээс эхлээд бусад насны бүлгийн иргэдийг вакцинжуулахын тулд ахмадууд маань богино хугацаанд илүү эрчтэй хамрагдах хэрэгтэй. Тэгэхээр, 50-иас дээш бүх насны иргэд өнөөдөр, маргааш яаралтай вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй байна.

Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын алслагдсан хэсгүүдэд тусгай автобус үйлчилж, иргэдийг вакцинжуулалтын цэг рүү хүргэн, буцаад гэрт нь буулгаж байгаа. 

Өдөрт 620 тохиолдол гарлаа гэхэд 24 цагт энэ "Эерэг" гарсан хүн болгон дээр очиж амжихгүй байна. Тиймээс иргэдийг хүлээцтэй хандаж, өөрийнхөө аюулгүй байдлыг ханган, гэр бүлийнхэндээ халдвар тараахгүй байх арга хэмжээг авахыг хүсэж байна" гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.