УОК, НОК-оос гарч буй шийдвэртэй холбоотойгоор иргэдийн дунд ойлгомжгүй зүйлс байгаа тул иргэдийн асуултад Шуурхай штабаас хариулт өглөө.
-Халдварын шинж тэмдэг илэрсэн гэртээ халуурч байгаа иргэн яаж хаана хандаж, шинжилгээ өгөх вэ?
-Шинж тэмдэг илэрч байгаа хүн байвал 100 дугаарт холбогдоно. Эхний ээлжид өөрийн биеийн байдал эмнэлзүйн шинж тэмдгээ үнэлүүлэх хэрэгтэй. Хүнд байвал ХӨСҮТ-өөс очно. Хөнгөн шинж тэмдэг илэрч байвал ӨЭМТ-д хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Шинжилгээг цаг авч өгнө.
-Гуравдугаар сарын 30, 31-нд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдаж болох уу? Шинэ журам дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ гэсэн.
-Өчигдөр Шадар энэ асуудлыг шийд гэсэн чиглэл өгсөн. Долоо хоногтоо багтаж хоёр удаа PCR-ийн шинжилгээ авах ёстой. Шинжилгээ авч амжвал энэ хүмүүсийг гаргах үүрэг чиглэл өгсөн тул долоо хоноод гарна гэж ойлгоно.
-Вакцинжуулалт үр дүнтэй байвал хилээ нээх үү?
-Тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр бүх бэлтгэлийг ЗГ, УОК-оос хэрэгжүүлж байгаа ч Монгол Улсад халдварын тоо өндөр байгаа тул хил нээгдэх хугацаа хойшилж болзошгүй байна. Одоогоор шийдсэн зүйл байхгүй.
-Гадаадаас ирсэн иргэн долоо хоног тусгаарлагдах уу?
- Ирж байгаа иргэд онгоцонд суухаас өмнө шинжилгээ өгч байгаа. Хэрэв онгоцонд халдвар авбал илэрнэ гэж тооцож ирснээс нь хойш мөн хоёр хоногийн дараа шинжилгээ авч байгаа. Дараа нь тав дахь хоног дээр нь авч байгаа. Энэ хоёр шинжилгээний хариу сөрөг гарвал 7 хоноод гэртээ гарна.
-Зах худалдааны төвүүд яаж ажиллах вэ?
-ЗГ, УОК-ын тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.Захирамжийн дагуу 07:00-20:00 цагт зах худалдааны төвүүд нийт хүчин чадлынхаа 50%-аар хязгаар тогтоож үйл ажиллагаа явуулна.
Жижиг хоолны газрууд, кофе шоп халдварын дэглэмээ баримтлаад, зааланд удаахгүйгээр үйлчилж болно. Ресторанууд заалны үйлчилгээг ажиллуулахгүй, хоолны хүргэлтээр иргэдэд үйлчилнэ.
Шөнийн клуб, диско, баар хаасантай холбоотой 23:00-06:00 цагт хязгаар тогтоохгүй. Өмнөх захирамж хүчингүй болсон. Гэхдээ энэ бол хүмүүс дураараа явж болно гэсэн үг биш. Энэ дагуу холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн.
Үсчин, гоо сайхан 07:00-20:00 цагт халдварын дэглэмээ баримтлаад ажиллана.
-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу?
-Хөхүүл хүмүүс хийлгэж болно. харьяа эрүүл мэндийн байгууллагадаа очоод эмчдээ үзүүлээд туйлын эсрэг заалтгүй бол хийлгэж болно.
-Жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх үү?
-Жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөхгүй байгаа. Магадгүй жирэмсэн гэдгээ мэдэхгүй вакцин хийлгэсэн тохиолдолд ДЭМБ болон олон улсын судалгаагаар ураг болон эхэд сөрөг нөлөө байхгүй. Гэсэн хэдий ч судалгаа хязгаарлагдмал байгаа учраас одоохондоо жирэмсэн эхчүүдэд зөвлөхгүй байгаа.
-Орон нутгаас нийслэлд ирээд гацсан иргэд вакцин хийлгэж болох уу?
-Тухайн зорилтот бүлэгт таарсан иргэд байвал хийлгэж болно. 50-аас дээш насны иргэдийг Улаанбаатар хотод вакцинд хамруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уучлаарай .Би жнь ;Баянзүрх дүүрэгт хамааралттай хүн гэхдээ амьдрадаг газар минь ХУД- байдаг юм аа өөр дүүргийн хүн хаана ванцин хийлгэж болох бол ......