СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-03

Халдвар тархах өндөр эрсдэлтэй хороодыг нэрлэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 15-30-ны хооронд батлагдсан халдварын 2552 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.

Уг тооцооллоор улаан өнгөөр үзүүлсэн хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа юм.

Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 6, 14,
  • Сүхбаатар дүүргийн 1, 2, 10, 15, 18
  • Баянзүрх дүүргийн  4, 5, 6, 7, 8, 14, 15, 16, 18, 21, 25, 26,
  • Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 8, 15, 16, 18,19, 21,
  • Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 6, 24,
  • Сонгинохайрхан дүүргийн 3, 6, 12, 14, 15, 17, 18, 27, 29, 37, 41 дугаар хорооны нутаг дэвсгэр багтаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.