Дөрөвдүгээр сарын 2-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 40 цэгт 90 багийн 650 эмч, ажилтан ажилласан байна. Өчигдөр нийслэлд 11181 иргэн, вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 320607 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Орон нутагт дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар 1735, нийт 16151 иргэнийг дархлаажууллаа.
Монгол Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 12916 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Ингэснээр нийт 336758 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.