Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд дахирал Ж.Байгалмаа"Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 17,537 хүний сорьцод шинжилгээ хийхэд 271 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 9,598 боллоо. Програмын шинэчлэл хийж байгаа учраас халдварын мэдээллийг шөнийн 00:00 цагаар тасалсан тул халдварын тохиолдол бага гарсан.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 163 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын 56 хувь нь буюу 5,379 хүн эдгэрээд байна.
Одоогийн байдлаар 1,987 хүн коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
Шинэ батлагдсан тохиолдлуудын 232 нь Улаанбаатарт батлагдаж, нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 7,889 болсон бол 39 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.