СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-02

Зүүнбүрэн сумын Зөгийнөөс татвар авах тогтоолыг хүчингүй болгожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга нь өөрийн сумын зөгийчдөөс нэг бүл зөгийгөөс нь 5000 төгрөг, бусад газраас ирсэн зөгийчдөөс хоёр дахин их татвар авах захирамжийг өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд гаргажээ. Гэтэл УИХ татварын аль ч хуулиар бүл зөгийд татвар тогтоох эрхийг орон нутагт олгоогүй байна.

Татварын ерөнхий хуулийн 8.1-д татварын хувь, хэмжээг УИХ, түүний эрх олгосноор аймаг, нийслэл, сум, дүүгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус тус тогтооно. УИХ татварын аль ч хуулиар бүл зөгийд татвар тогтоох эрхийг орон нутагт олгоогүй.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатартай утсаар холбогдож гаргасан захирамжийн тухай тодруулахад ИТХ-ын тогтоолыг үндэслэлгүй гэж үзсэн тул уг захирамжийг өнөөдрөөс хүчингүй болгож байгааг хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.179.21.252

Шиидвэр гаргана гэдэг бол бодсон болгон чинь болдог гэсэн үг биш шүү хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж төлөөлөгч бас өөрсдөө судал тэгж бж захирамж тогтоол шийдвэр гарга ядаж захирамжийн хууль заалтаа хараад би юу дээр ямар шиидвэр дээр тамга дарж төр ийн нэрийн өмнөөс шиидвэр гаргаж бгаан вэ гээд бод доо дахиад иим элэг авмаар мугуйд юм бүү хиигээрэй та

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.