Судлаачид Этиоп улсын армийн Тиграй мужид үйлдсэн зэвсэгт мөргөлдөөний ул мөрийг мөрдөн шалгасан байна. Тэд армийн цэргүүд 150 гаруй удаа аймаглан устгах ажиллагаа явуулж, нялх нярайгаас 90 нас хүртэл 2,000 орчим энгийн иргэнийг хороосон гэж үзжээ.
Бельги дэх Жент их сургуулийн баг орон нутгийн эх сурвалжуудаас мэдээлэл авсан байна. Өнгөрсөн жил Тиграй мужид зэвсэгт мөргөлдөөн газар авсан бөгөөд энэ мөргөлдөөнөөс хойш хохирогчдын гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хэвлэл мэдээлэл бусад эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулжээ.
Тиграй мужид дайн гарахад Ерөнхий сайд Аби Ахмед цэргийн ажиллагаа явуулах тушаал гаргасан. Улмаар мужийг эрх мэдэлдээ аваад байсан Тиграйн Ардын чөлөөлөх фронтыг хөөхийн тулд энгийн ард иргэдийн амь насыг хороосон баримт ийнхүү дэлгэгдлээ. Тиграйн Ардын чөлөөлөх фронт холбооны армийн бааз руу гэнэтийн дайралт хийсний дараа зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсэн юм.
Уг дайн Ардын чөлөөлөх фронтын удирдагчдын хөөснөөр армийн ялалтаар өндөрлөсөн боловч болсон явдлын үнэн бодит мэдээллийг олон улсын хамтын нийгэмлэг Ерөнхий сайд Аби Ахмедаас шаардан, дарамт шахалт үзүүлж байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.