"Bloomberg" агентлагийн "Тэрбумтнуудын индекс"-д багтсан Оросын тэрбумтнуудын хөрөнгө 2021 оны эхний улиралд 23.9 тэрбум ам.доллароор өсжээ. Тус агентлаг нь дэлхийн тэрбумтнуудын шинэ үнэлгээг энэ сарын сарын 1-ний өдөр буюу өнгөрөгч пүрэв гарагт нийтэлсэн юм.
Энэхүү жагсаалтад нийт 25 орос хүн багтсан бөгөөд "Норникель" уул уурхайн компанийн тэргүүн Владимир Потанин Оросын тэрбумтнуудын дунд нэгдүгээр байрыг эзэлжээ. Түүний хөрөнгө 2021 оны нэгдүгээр улиралд 235 сая ам.доллароор нэмэгдэж, нийт хөрөнгө нь 30.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр Потанин дэлхийн хамгийн баян 500 бизнесмений 43-т бичигдэх болсон юм.
Харин "Новатэк" байгалийн хий олборлогч компанийн тэргүүн Леонид Михельсоны хөрөнгө он гарснаас хойш хамгийн ихээр өсөж, орос тэрбумтнуудын дунд хоёрдугаарт бичигдэх болжээ. Тэрээр гурван сарын хугацаанд 4.27 тэрбум ам.доллар цуглуулан, үнэлгээнд хамрагдсан Оросын бизнес эрхлэгчдийн дунд дээд амжилт тогтоосон байна. Михельсоны нийт хөрөнгө 29 тэрбум ам.доллароор үнэлэгддэг юм.
Түүний араас "НЛМК" буюу "Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэр"-ийн тэргүүн Владимир Лисин нийт 26.4 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө гуравдугаар байрт бичигдэж байна. Түүний хөрөнгө энэ оны эхнээс хойш 2.56 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Тэгвэл дэлхийн хамгийн баян бизнес эрхлэгчдийн эхний гурван байранд "Amazon"-ы үүсгэн байгуулагч Жефф Безос, "Tesla" болон "SpaceX"-ийн Гүйцэтгэх захирал Элон Маск ба "Microsoft"-ыг үндэслэгчдийн нэг Билл Гейтс тус тус бичигдэж байгаа юм.
Эх сурвалж: Deutsche Welle
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хиагтын гэрээ 1915 онд хийсэн Оросын хүүрнүүдийн үр ач лаллрууд пизззда нар, нахуй пошёл