Ковид-19 халдварын эрсдэл үүсээд байгаатай холбогдуулан хөдөө орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг дөрөвдүгээр сарын 3-17-ны хооронд вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулна.
Хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг PCR шинжилгээг үндэслэн нийслэл хот болон аймаг, сумаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулахаар боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.