Хорт хавдартай тэмцсэн ч ялан дийлж, эдгэсэн найман настай охин өөртэй нь ижил өвчинтэй бусад хүүхдэд туслахын тулд 32,484 хайрцаг Girl Scout жигнэмэг зарж борлуулж чаджээ. Лили Бампус дөрвөн жилийн өмнө охидын скаутад элссэн байна.
Өмнө нь гурван сарын дотор Girl Scout жигнэмгээс 26,000 хайрцаг борлуулсан нь дээд амжилт байсан юм. Харин Калифорниагийн Сан Бернардиногийн найман настай Лилли охин уг амжилтыг дахин шинэчилсэн байна.
Эндээс олсон орлогоор хорт хавдрын судалгаа болон орон гэргүй иргэдийг хооллоход тусалдаг ажээ. Мөн 5,200 хайрцаг жигнэмгийг эмнэлэгт байгаа хорт хавдартай тэмцэж буй бяцхан хүүхдүүдэд хандивласан гэж Лили цахим хуудсандаа бичсэн байна.
Лили Бампус тун ховор тохиолдох ясны хорт хавдартай байжээ. Нэг нас хүрэхээсээ өмнө хорт хавдар нь эдгэсэн боловч ердөө гуравхан сартай байхдаа насанд хүрэгчдэд зориулсан хүнд эмчилгээ хийлгэсэн байна.
Тэр эхлээд 5,000, дараа нь 20,000 хайрцаг жигнэмэг зарах зорилго тавьсан аж. Коронавируст цар тахалтай холбоотой ил задгай худалдаа наймаа эрхлэхийг хориглосон тул 32,000 гаруй хайрцаг жигнэмгээ бүгдийг нь цахимаар хүргэлтийн үйлчилгээгээр зарж борлуулжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.