СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн ардчиллын удирдагчид таван жилийн хорих ял сонсов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөний долоон удирдагч 2019 онд Засгийн газрын эсрэг томоохон эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, оролцсон гэх хэргээр ял сонсжээ.

Дүүргийн шүүгчийн гаргасан шийдвэрээр тэдэнд таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл оноожээ.

Жимми Лай, Мартин Ли нар бусад дөрвөн шүүгдэгчийн хамт 2019 оны 8 дугаар сарын 18-нд "Виктория" цэцэрлэгт хүрээлэнгээс гарч явахдаа цагдаа нарыг шүүмжилж, шинэчлэл хийхийг шаардсан уриа лоозон барьж, хотын төвөөр эсэргүүцлийн жагсаалыг тэргүүлэн алхсан аж. Харин долоо дахь шүүгдэгч Маргарет Ие нь тэдэнтэй замаас нь нэгдэн, уриа лоозон барьж явахад нь тусалжээ.

Тухайн өдөр Хонконгийн 1.7 сая хүн энэхүү жагсаалд оролцож, Хятадын Засгийн газрын эсрэг эсэргүүцлээ илэрхийлсэн гэж зохион байгуулагчид нь тооцоолсон юм.

Тэд энэ сарын 16-ны өдөр дахин шүүх хуралдаанд оролцож, ял хөнгөрүүлэх хүсэлтээ албан ёсоор гаргах байна.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
38.111.114.190

Daranguilagch Hyatad oron

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.