Тайваньд галт тэрэгний осол болж, 40 орчим хүн нас барж, олон арван зорчигч гэмтэж бэртсэн талаар мэдээллээ. Галт тэрэг осолдох үед дотор нь 350 зорчигч байжээ.
Ослын үед галт тэрэгний дөрвөн чингэлэг эвдэрсэн ба осол нүхэн гарцанд болсон тул аврагчид зорчигчдыг гаргаж авахад хүндрэлтэй байгааг хэлсэн байна.
Гэмтэж бэртсэн зорчигчдыг Хуалины эмнэлэгт хүргэжээ. Хятад үндэстнүүдийн Цинмин буюу нас барагсдыг дурсах өдөр тохиож байгаа тул зорчигч тээврийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн байжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар зуу орчим зорчигчийг галт тэрэгнээс гаргасан байна. Мөн эвдэрч гэмтээгүй галт тэрэгнүүдээс зорчигчдыг буулгажээ.
2018 онд Тайваньд галт тэрэгний ослоор 18 хүн амиа алдаж, 175 хүн бэртэж гэмтсэн юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.