СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-02

Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тохиолдолд яах вэ?

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Ойрын хавьтлыг гэр бүлийн болон гэр бүлийн бус гэж хоёр ангилдаг. Мөн сандарч, тэвдэлгүйгээр гэртээ очиж, болж өгвөл гэр бүлийнхнээсээ тусдаа байж, амны хаалтаа зүүж, аяга таваг гээд бүх зүйлээ тусдаа хэрэглэж, өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.

Мөн өрхийн эмчид бүртгүүлнэ. Өрхийн эмч таныг дүүргийн Онцгой комисст бүртгүүлж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинжилгээ авах баг гэрээс тань очиж, шинжилгээ авч, зөвлөгөө өгнө. Өөрөөр хэлбэл, та Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлалтад байх хэрэгтэй.
. Гэр бүлийн бусад гишүүн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эмчийнхээ хяналтад эмчилгээ, үйлчилгээ авна.

Таны гэр бүлийн гишүүдэд дүүргийн Онцгой комиссын дэмжих үйлчилгээний баг хүнс, тэжээлийн зүйл, ус хүргэж өгөх, хог зайлуулах зэрэг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллах юм. Ойрын хавьтлуудын өрхийн ажиглалт, хяналтыг дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулж байгаа.
. Архаг эмгэгтэй хүн байвал өвчний түүх нээж, өдрийн эмчилгээ хийнэ. Танд ямар нэгэн эм хэрэг болбол эмийн сан явах шаардлагагүйгээр өрхийн эмчийн бичгээр хямдралтай, эрүүл мэндийн даатгалаар эм авах боломжийг нээж өгсөн. Нэн шаардлагатай тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвөөс автомат даралтын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг эмчийн заалтаар өгч байгаа.
Өрхийн эмч нар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс томилсон нарийн мэргэжлийн эмч нартай байнга холбоотой ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмч нар таны биеийн байдалд үнэлгээ хийж, . Мөн өрхийн эмчийн заалтаар гэр бүлийн шаардлагатай хүмүүст тусгай машинаар үйлчилнэ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.