Австралийн хөнгөн завины спортын Олимпийн тамирчин ахтайгаа хамт 200 сая австрали доллар буюу 150 сая ам.долларын хууль бус мансууруулах бодис хил давуулан наймаалах гэж байгаад баригдсан. Натан Бэггэли, Дрю Бэггэли нарын шүүх хурал энэ сарын сүүлээр болох ба гэм буруутайд тооцоод байна.
Дрю Бэггэли 2018 онд тэнгисийн цэрэг болон нисэх хүчнийхний оролцоотой цагдаагийн тусгай ажиллагаанаас зугтаж байгаад баригдсан. Түүний зугтаж явсан усан онгоц төрсөн дүү болох Олимпийн тамирчин Натан Бэггэлийн нэр дээр байдаг нь илэрсэн юм.
2018 оны зургадугаар сард Дрю, Энтони Дрэпер гэгчийн хамт Натаны худалдаж авсан усан онгоцоор 11 цагийн турш аялалд явж, мансууруулах бодис тээвэрлэж байсан гадны далбаатай усан онгоцон дээр очсон байна. Дрю мансууруулах бодис биш тамхи тээвэрлэж байна гэж бодсон бөгөөд Дрэпер түүнийг өөрт нь туслахгүй бол гэр бүлийг нь заналхийлсэн гэж мэдэгджээ.
Каяк хөнгөн завины спортын төрөлд Олимпийн наадмаас хошой мөнгөн медаль хүртсэн Натан завь ба хиймэл дагуулын сүлжээтэй гар утас, хайгуулын системийг худалдаж авсан тул хэргийг төлөвлөхөд оролцсон буруутай гэж үзсэн байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.