ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 21 лабораторид 11876 сорьцонд шинжилгээ хийхэд 486 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 9327 боллоо.
Сүүлийн 24 цагт 146 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 5216 болсон сайхан мэдээтэй байна. Шинээр бүртгэгдсэн 486 тохиолдлын 484 нь дотоодын халдвар байна. Ингээд нийт дотоодын халдварын тоо 8788 болж байна. Хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар бүртгэгдлээ.
Улаанбаатар хотод шинээр 391 тохиолдол батлагдаж, нийслэлийн өвчлөл 7657 боллоо. Харин аймаг орон нутагт сүүлийн 24 цагт 93 шинэ тохиолдол батлагдлаа.
Харамсалтай нь коронавирусийн халдвар авч эмчлүүлж байсан 58 настай, 66 настай хоёр эмэгтэй нас барлаа. Ингээд коронавирусийн халдвар авч нас барсан тохиолдол 10 боллоо" гэсэн юм.
24 ЦАГТ: АЙМАГ ОРОН НУТАГТ 93 ХАЛДВАР БАТЛАГДЛАА
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.