ОХУ-аас "Спутник-V" вакцины нэг сая тунг манай улс худалдан авахаар болсон талаар өмнө нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлж байсан бол өчигдөр албан ёсоор ОХУ-тай гэрээ байгуулсан байна.
Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд С.А.Цыб, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал К.А.Дмитриев нартай удаа дараа захидлаар харилцан, цахимаар ярилцсаны үр дүнд ОХУ-аас татан авах Спутник V вакцины худалдааны гэрээг байгуулжээ.
Гэрээ ёсоор эхний ээлжийн вакцин дөрөвдүгээр сарын 10-ны дотор нийлүүлэгдэхээр болсон хэмээн Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ОХУ-аас Спутник V вакцины 300,000 тунг нь хандиваар, нэг сая тунг арилжааны шугамаар авахаар ярилцаж байгаа" гэж мэдээллэж байсан юм. Энэ мэтээр Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлж ажиллаж байна.
Өнөөдөр БНХАУ-аас 300 мянган тун Verocell вакцин татаж авна, мөн энэ сарын 9-нд нэмж 900 мянган тун вакцин оруулж ирнэ гэж Сангийн сайд Б. Жавхлан өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар манай улс 323 мянга 690 иргэнээ вакцинжуулаад байна.
Ташрамд дурдахад, манай улс коронавирусний эсрэг Оксфордын их сургуулийн "Асртазенека", ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", АНУ-ын "Файзер" вакциныг эмийн бүртгэлдээ авсан.
Монгол Улсын хэмжээнд энэ сарын 2-ны байдлаар 12240 иргэн, дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 323690 иргэнийг вакцинжуулалтад хамруулаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Gol ni hezee orj ireh, hezeenees tarih ve? Naad gereegee heden sariin omno baiguulchih baisan shde
Нэг аймагт нийтээр нь нэг л төрлийн вакцин хийж болдоггүй юмуу